Unix үйлдлийн систем,
komputer | 10:15 AM |
Үйлдлийн систем
1969 онд AT&T компанийн Кен Томпсон, Деннис Ритчи, Брайан Керниган, Дуглас Макилрой, Майкл Леск, Жои Оссанна гэх мэт хэсэг ажилчид Беллийн Лабораторид (бас Bell Labs гэдэг) давхар үйлдэлт, олон хэрэглэгчид үйлдлийн системийг бүтээжээ.Анх ассемблер хэлээр хийгдсэн ч 1973 онд цаашдын хөгжүүлэлт болон олон төрлийн төхөөрөмжид хялбар суурьшуулах зорилгоор бараг бүгдийг нь Си хэл уруу хөрвүүлжээ.1974 онд unix-н хамгийн анхны лицензийг Иллиноисийн Их Сургуульд Грег Чессон, Доналд Б.Гиллис нар авчээ. Өнөөдөр Unix системийг AT&T-ээс гадна олон худалдааны байгууллага, их сургууль (жишээ нь: Калифорнийн Их Сургуулийн BSD), ашгийн бус байгууллагууд тус тусдаа хөгжүүлж байна.Одоогоор UNIX-н худалдааны тэмдгийг нээлттэй бүлэг гэдэг үйлдвэрлэлийн стандартын консорциум эзэмшиж байгаа. "Нээлттэй Бүлэг"-ийн UNIX системийн шаардлагыг хангасан системүүд уг худалдааны тэмдгийг ашиглах эрхтэй бөгөөд бусад системүүдийг нь Unix төст систем гэдэг. Гэхдээ худалдааны эрх авсан системтэй төстэй системүүд албан бусаар Unix гэдэг нэр томьёог ашиглах нь түгээмэл байдаг.